МУИС-ийн зарим багш нарт Төрийн дээд одон гардууллаа

Share Button

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган МУИС-ийн нэр бүхий багш нарыг төрийн дээд одонгоор шагнасныг өнөөдөр МУИС-ийн захирал Б.Очирхуяг гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахмад багш, доктор М.Баярсайханыг, Алтангадас одонгоор МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Б.Барсболд, МУИС-ийн Гадаад хэлний төвийн эрхлэгч, дэд профессор Д.Отгонтуяа нарыг тус тус шагнасныг гардууллаа.


Шагнал хүртсэн багш нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар