Эмгэнэл | Гарамхандын Бадамцэрэн (1967-2022)

Share Button

ЭМГЭНЭЛ 

ГАРАМХАНДЫН БАДАМЦЭРЭН 
(1967-2022) 

 

 МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн ахмад багш Г.Бадамцэрэн таалал төгсөж, хамт олон, найз нөхөд, олон шавь нар, гэр бүлд нь нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо. 

Багш Г.Бадамцэрэн нь 1985 онд Дундговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг, 1991 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн. “Заах аргач багш” мэргэжлийн зэрэгтэй. 

Тэрээр 1997 оны 1 сараас 2001 оны 6 сар хүртэл Дундговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургуульд, 2002-2003 оны хичээлийн жилд “Орчлон лицей” сургуульд, 2003-2005 онд Саруул ирээдүй дунд сургуульд, 2005-2008 онд “Төгсжаргалан” сургуульд, 2009-2011 онд нийслэлийн 114 дүгээр сургуульд, 2011-2017 онд “Төгсдэлгэрэх” сургуульд, 2018 оны 9 дүгээр сараас 2022 оны 06 сар хүртэл МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуульд математикийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. 

Түүний идэвх зүтгэлийг үнэлж 2001 онд “Орон нутгийн шилдэг багш”, 2004 онд “Арга зүйч багш” цол тэмдэг, 2006 онд “Ахлах багш” цол тэмдэг, 2010 онд Нийслэлийн боловсролын газрын “Хүндэт тэмдэг”, 2012 онд “Боловсрол-90” медаль, 2013 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”, 2015 онд “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр, 2021 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнасан юм.  

Таны тусч сайхан сэтгэл, нийтэч байдал, хөдөлмөрч бүтээлч зарчим зан чанар бидний сэтгэлд үүрд санан дурсагдах болно. 

Монгол Улсын Их Сургууль 

Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар