МУИС-ийн “Нягтлан бодох бүртгэл” бакалаврын хөтөлбөр 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ

Share Button

МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний хэмжээнд, шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрүүдийн 50 хувийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд магадлан итгэмжлэлийн мастер төлөвлөгөө гарган шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.

МУИС-ийн ууган тэнхимүүдийн нэг болох Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн хамт олон бакалаврын Нягтлан бодох бүртгэл (D 041101) хөтөлбөрөө 3 дахь удаагаа магадлан итгэмжлүүлж гэрчилгээгээ хүлээн авлаа. Уг хөтөлбөр нь өмнө 2006, 2013 онуудад БМИҮЗ-өөр 5-8 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж МУИС-даа анхны магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөр болсон бөгөөд 2019 онд магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн юм.

Хөтөлбөрөө үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан бүрэлдэхүүн сургуулийн захиргаа, тэнхимийн нийт багш, ажилтнуудад баяр хүргэхийн зэрэгцээ 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсад мэргэжлийн нягтлан бодогч бэлтгэж эхэлсэн 65 жилийн ойгоо эрдэм шинжилгээ, сургалт, хөгжлийн өндөр амжилттайгаар угтаж байгаа тус тэнхимийн хамт олонд ажлын амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар