МУИС-ийн багш нар Олон улсын герман хэлний багш нарын XII их хуралд амжилттай оролцлоо

Share Button

Австри улсын нийслэл Вена хотноо 2022 оны 8 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Олон улсын герман хэлний багш нарын ээлжит XVII их хурал өргөн цар хүрээнд, цахим болон танхимд хосолсон хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө.

Дөрвөн жилд нэг удаа хуралддаг тус ээлжит их хурлыг Олон улсын герман хэлний багш нарын холбоо, Герман хэлийг гадаад, хоёрдогч хэлээр түгээн дэлгэрүүлэх Австрийн холбоотой хамтран “Өнөөгийн нийгэм дэх хэлний оролцоо” (https://www.idt-2022.at/ ) уриан дор зохион байгуулагдав.

Уг хуралд дэлхийн 100 гаруй орны 2500-гаад эрдэмтэн, судлаач, багш нар 7 үндсэн чиглэлээр 53 салбар хуралдаанд тав хоног чуулсан бөгөөд ШУС-ийн Европ судлалын тэнхимийн Герман судлалын багш нар илтгэл хэлэлцүүлж амжилттай оролцлоо.

“Виртуал сургалтыг зохион байгуулах нь” салбар хуралдаанд багш, доктор Г.Эрдэнэнаран “Цахим хичээлийн үр дүнг дээшлүүлэх асуудалд” илтгэлийг, “ИДС-ийн гадаад хэлний сургалт” салбар хуралдаанд багш М.Одонтуяа “Европын олон хэлний суурь хөтөлбөрийг их, дээд сургуулийн гадаад хэлний сургалтад хэрэгжүүлэх нь (МУИС-ийн жишээ)” илтгэлийг, “Герман хэлээр хэлэлцэгч орнуудын хэл соёлын онцлогийг харгалзан үзэх зарчмыг онол практикт тусгах нь” салбар хуралдаанд багш Ч.Сэлэнгэмөрөн “Герман хэлний хичээлээр соёл хоорондын чадамжид сургахуй” илтгэлийг тус тус хэлэлцүүлэв.

ОУГХБХ нь дэлхийн 85 орны Герман хэлний багш, судлаачдын 94 холбоод, 160 000 эрдэмтэн багш, судлаачдыг өөртөө нэгтгэсэн томоохон байгууллага юм.

Тус хурлын хүрээнд олон улсын Герман хэл суралцагчдын дунд зарласан богино хэмжээний кино бүтээх уралдаанд Ерөнхий суурь хөтөлбөрийн “Герман хэл” хичээл сонгон суралцсан оюутнуудаас хоёр баг (11 оюутан) амжилттай оролцлоо.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [857.35 KB]

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [857.25 KB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар