“МУИС-80 ЖИЛ” номын үзэсгэлэнгээр морилон саатахыг урьж байна

Share Button

МУИС-ийн Номын сангаас төрөлх сургуулийнхаа түүхэн замнал, эрдмийн ажлын түүхийг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор “МУИС-80 жил” номын үзэсгэлэнг гаргаж нээлтээ хийлээ.


Тус үзэсгэлэнд МУИС-ийн тэгш ойгоор хэвлэгдсэн түүхэн баримтат бүтээлүүд, салбар сургууль, тэнхимүүдийн түүхийн товчоон, үе үеийн эрдэмтдийн намтар, дурсамж, МУИС-ийн эрдэм шинжилгээний бичгүүд гэх мэт 700 гаруй бүтээл дэлгэгдэж байна.

Энэхүү үзэсгэлэн нь 2022 оны 10 дугаарр сарын 7-ны өдөр хүртэл МУИС-ийн Номын сангийн байрны 1 давхрын №107 тоотод гарах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар