Чанвоны үндэсний их сургуулийн захирал Ли Хо Ён, Олон улсын газрын дэд захирал Чой Хикю, менежер Гү Жихүн нарын төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ойн баярт уригдан ирж оролцлоо. Чанвоны үндэсний их сургуулийн төлөөлөгчид 2022 оны 10 дугаар сарын 4-ны өдөр МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга С.Должин, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд өмнөх 10 жилийн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов. Үүнд талууд материал судал , химийн болон энергийн инженерчлэлийн салбарт ахисан түвшний сургалт, хамтарсан судалгаа хөгжүүлэлтийн тал дээр идэвхтэй хамтран ажиллахыг онцлов.
Мөн хамтын ажиллагааг бэхжүүлж тус сургуультай улиралд 2 хүртэлх оюутан төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр суралцуулах оюутан солилцооны гэрээ байгууллаа. Үүний хүрээнд МУИС-ийн оюутнууд тус сургуулийн судалгааны лабораторид ажиллаж, хичээл судлах боломжтой болсон бөгөөд харилцан тус сургуулийн оюутнууд МУИС-д ирж суралцах юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС