Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Mental Care Day” өдөрлөг 2022.10.17-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус өдөрлөгөөр Сэтгэл судлал хөтөлбөрийн ахлах ангийн оюутнууд сэтгэл зүйн сонирхолтой тестүүдийг ажиллуулан таны бие хүний онцлогийг тодорхойлохоос гадна БССТ–ийн Х.Сайнсанаа багш “Хил хязгаар“-ын тухай сонирхолтой лекц унших тул оюутан, залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.