“Олон Улсын Procon програмчлал”-ын тэмцээнд МУИС-ийн оюутнууд тусгай байр эзэллээ

Share Button

2022 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Олон Улсын Procon програмчлал”-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Вьетнам, Тайланд Япон гэсэн 4 орны 47 баг тамирчид оролцсон ба түүнээс 44 япон улсын баг, 3 гадаад орны баг тамирчид оролцсон байна.

Тус тэмцээнд Монгол Улсын Их Сургуулийн, Мэдээлэл, Компьютерын ухааны тэнхимийн Компьютерын ухааны хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Э.Төрбат, О.Тогтуун, программ хангамжийн хөтөлбөрийн 4-р түвшний оюутан У.Нямдаваа нар амжилттай оролцож тусгай байр эзэллээ. Эрдмийн үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар