БНСУ-ын Чуннам Үндэсний их сургуулийн 2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх).
- Хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх
- Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх
- Солонгост суралцаж байх хугацаанд Солонгос хэл, судлалын 1 хичээл заавал судлах
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Цээж зураг /Цагаан дэвсгэртэй/
Доорх материалыг Чуннам Үндэсний их сургуульд шуудангаар илгээх тул эхний шатанд шалгарсан оюутнууд 11 дүгээр сарын 8-ны дотор бүрдүүлж өгнө.
- Санхүүгийн баталгаа (нэг улиралд 5000 ам. Доллар) Банкнаас тодорхойлолт авах
- Сургуулийн тодорхойлолтонд апостиль гэрчилгээ авах
Суралцах хугацаа: 1-2 улирал
Солонгос хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр: Хэрэв суралцагч зөвхөн Солонгос хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол Чуннам Үндэсний их сургууль нь Yeosu кампустаа Солонгос хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Суралцагч 3 кредитийн 4 солонгос хэлний хичээл, 2 солонгос орон судлал, соёлын хичээл нийт 18 кредит хичээл судлана.
Судлах боломжтой хичээл: 2023 оны нэгдүгээр сард шинэчилсэн судлах боломжтой хичээлийн жагсаалт бэлэн болно. Суралцагч нийт 18 кредитийн 6 хичээл сонгон судлах боломжтой.
Өнгөрсөн 5 жилд Англи хэл дээр явагдсан хичээлийг доорх холбоосоор харж болно. https://international.jnu.ac.kr/Academic/Schedule
Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://international.jnu.ac.kr/Inbound/Incoming/FactSheet
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 27-ны 15:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц ZIP файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгч баталгаажуулна.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС