Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны Олон Улсын байгууллага (APSCO)-ын төлөөлөгч МУИС-д хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцлаа

Share Button

Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны Олон Улсын байгууллага (APSCO)-ын Үйл ажиллагааны хөтөлбөр, дата үйлчилгээний газрын дэд захирал, Бээжин дэх суурин төлөөлөгч В.Батбаяр МУИС-д 2022-ны 10 сарын 13-ны өдөр зочилж МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч, ШУС-ийн захирал Д.Заяабаатар, Газарзүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл нартай уулзаж хамтран хэрэгжүүлж буй төсөл, судалгааны ажлын үйл явц, цаашид хийгдэх ажлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

APSCO-ийн төлөөлөгч Монгол дахь Боловсрол, сургалтын салбар төв болох Газарзүйн тэнхимийн харьяа Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн судалгааны лабораторитой танилцахын сацуу APSCO-ын санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Wildfire monitoring of natural disaster and its risk assessment using remote sensing methods in Mongolia”, “FY-2 Geostationary Satellite Receiving and Utilization System Project” төслүүдийн явцтай танилцаж, ирэх оны 3-4 сард явцын үр дүнг APSCO-д танилцуулахаар тохиролцлоо.

Мөн төслийн хүрээнд FY2 хиймэл дагуулын мэдээ хүлээн авах станцын тоног төхөөрөмжийг тус лабораторид бэлгэлсэн бөгөөд тус тоног төхөөрөмжийг МУИС-д авчрах асуудлыг яаравчлах талаар ярилцсан байна.

Газарзүйн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар