Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Share Button

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг төрөлх сургууль МУИС-ийнхаа 80 жилийн ойн хүрээнд, МУИС-ийн төгсөгчийн хувиар оюутан залуучуудад зориулсан 20-30 минутын танилцуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарчтай уулзан “Британника” нэвтэрхий толь болон 3 оюутан, 1 багшид зориулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн бүтээн байгуулалт, төслүүдтэй танилцах аяллын эрхийн бичгийг гардуулан өглөө.

Түүнчлэн МУИС-ийн оюутанд чиглэсэн уулзалт, танилцуулгын үеэр 2 оюутанд тус бүр 2 сая төгрөгийн тэтгэлгийг гардуулсан байна.

Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар