МУИС-ийн химийн салбарын төгсөгчдийн уулзалт боллоо

Share Button

МУИС-ийн үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, МУИС-д Химич мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 70, 71 жилийн ойн хүрээнд “Back to Student” Химийн салбарын үе үеийн төгсөгчид, багш, ажилчдын нэгдсэн уулзалтыг 2022 оны 10-р сарын 15-нд МУИС-ийн Химийн Салбарын Төгсөгчдийн Холбоо ТББ, МУИС-ийн ШУС-ийн Химийн тэнхим, ХШУИС-ийн Хими биологи инженерчлэлийн тэнхимтэй хамтран амжилттай зохион байгууллаа.  

Энэхүү уулзалтыг  

  • Химийн салбарын үе үеийн бүх төгсөгчид, багш нарыг нэг доор уулзах торгон мөчийг бий болгох, тэрхүү үйл явдлыг видео бичлэг, гэрэл зурагт мөнхлөх 
  • Мэргэжил нэгт нөхөд, ангийн анд, найз, багш, шавь нараараа бахархах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах
  • Мэргэжлээ олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор зохион байгуулсан. 

Химийн тэнхим санаачлан химийн салбарын 70, 71 жилийн ойн түүхэн замнал, химийн салбарын профессор, багш нарын бүрэлдэхүүн, сургалтын орчин, эрдэм шинжилгээ, гадаад, харилцаа, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийж ирсэн замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан нь төгсөгчдийн сонирхол анхаарлыг ихээр татаж байна.  

Химийн салбар 70 жилд гэрэл зургийн үзэсгэлэнгийн хэсгээс 

Уулзалтанд 1955 оноос хойших МУИС-ийн Хими-биологи, Хими, Химийн багш, Хими-технологи, Экологийн хими, Нефтийн хими, Хүнсний хими, Эрдэс түүхий эдийн хими, Хими байгаль шинжлэлийн багш, Байгалийн нэгдлийн хими, Хэрэглээний хими, Химийн инженерчлэл, Нано шинжлэх ухаан, инженерчлэл, Биохими, Усны хими, Нүүрсний хими, Хүрээлэн буй орчны хими зэрэг ангиудад суралцаж төгссөн үе үеийн 350 гаруй төгсөгчид оролцлоо. Уг арга хэмжээ хүмүүсийн сэтгэлд хүрч, баяр хөөр авчирсан, маш сайхан уур амьсгалд болж өнгөрлөө. 

Уулзалтад оролцогчид МУИС-ийн төв байрны өмнө 

 

МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар