Women Empowerment Mongolia (WE Mongolia) ТББ нь АНУ-д бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага. Бидний эрхэм зорилго бол хувь хүний хөгжилд суурилан STEM боловсролыг хүртээмжтэй болгох замаар охид эмэгтэйчүүд, ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг чадавхжуулж, нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдэн, жендэрт суурилсан гадуурхалтыг арилгахад оршино.
Тэтгэлгийн зорилго
- STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай охидыг дэмжин, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэх.
- STEM-ийн салбар дахь жендэрийн харьцааг тэнцүүлэх, эрх тэгш боломжийг хангах тухай Тогтвортой Хөгжлийн 5-р зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах.
Тэтгэлгийн хүрээ
WE Mongolia ТББ-аас хэрэгжүүлж буй “STEM салбарт охидыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн 5 эмэгтэй оюутныг сонгон шалгаруулж 2022-2023 оны хичээлийн жилд тус бүр 1,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоно. Энэхүү хөтөлбөр нь хувь хүний хөгжилд суурилсан 6 сарын хөтөлбөр бөгөөд шалгарсан оюутнууд техникийн ур чадварыг хөгжүүлэх мастер хичээл, Англи хэлний сургалт, охидын манлайлал ба хувь хүний хөгжлийн уулзалт арга хэмжээнүүдэд хамрагдана. Түүнчлэн, ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтад оролцож мэргэжлээ таниулах сайн дурын ажлын туршлага хуримтлуулах болно. Хөтөлбөрийн эцэст бүх арга хэмжээнд тасралтгүй оролцсон бөгөөд тодорхой шалгуурыг хангасан оюутнуудад зөөврийн компьютер олгоно.
Тавигдах шаардлага
- 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн 2-р түвшний суралцагч байх.
- STEM салбарын аль нэг чиглэлээр мэргэшиж буй суралцагч байх.
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх.
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх.
- МУИС-ийн Сиси системд байгаа тэтгэлэгт хамрагдаагүй байх.
- Өөрийн сонирхсон чиглэлээр хичээлээс гадуурх дугуйлан, эсвэл олимпиадад амжилттай оролцож, сайн дурын ажил хийж байсан туршлагатай байвал давуу тал болно.
- Тэтгэлэгт хамрагдах хугацаандаа Монголд байх.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт /татах/
- Ерөнхий Боловсролын гэрчилгээний хуулбар
- Дүнгийн тодорхойлолт
- Зөвлөх багшийн тодорхойлолт-1 хувь
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон баримт
- Ганцаараа авхуулсан зураг –1 хувь (сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд байгууллагын цахим хуудсаар мэдээлэхэд ашиглана)
- Доорх сэдвээс аль нэгийг сонгон 1-3 хуудас эссэй бичих
- Би яагаад ________ мэргэжлийг сонгосон бэ?
- STEM тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломж нээгдэж байна? Түүнийг хэрхэн ашиглах вэ?
- Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
- Чөлөөт сэдэв
Нэмэлт материалууд:
- Олимпиадад оролцож байсан бол, тодорхойлолт эсвэл гэрчилгээний хуулбар
- Сайн дурын ажил хийж байсан бол, тодорхойлолт
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, 3400, n.altanzul@num.edu.mn