Япон Улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн (Tokyo University of Foreign Studies) 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн (Tokyo University of Foreign Studies) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. 

Шаардлага:

  • МУИС-ийн бакалавар (дор хаяж 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй) болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1-N2 
  • Голч оноо 3.0 ба түүнээс дээш

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  2. Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх /
  3. Application form – Application_form_2023Spring.pdf (tufs.ac.jp)
  4. Суралцах төлөвлөгөө study_plan_e.doc (live.com)
  5. Эрүүл мэндийн бичиг Certificate_of_health.pdf (tufs.ac.jp)
  6. JASSO тэтгэлэгт хамргадах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгыг тодорхойлсон эсээ 200 үгтэй /Токиогийн гадаад хэлний ИС JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ – Essay_for_JASSO_2023spring.docx (live.com)
  7. Паспортны хуулбар
  8. Санхүүгийн баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
  9. 3*4 хэмжээтэй 3 хувь цээж зураг эх хувиар, 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг file-аар JPG өргөтгөлтэй
  10. Checklist – ISEP_checklist_e_2023.xls (live.com) 

Суралцах хугацаа:1-2 семестр /өөрийн хүсэлтээр/  

Оюутны тоо: 2

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамргадах боломжтой /шалгарсан тохиолдолд/ 

Дотуур байрны төлбөр: сарын 32000-46000 йен 

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл (файлын хэмжээ 2-4Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. 

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгнө. 

Токиогийн гадаад хэлний их сургуулийн англи болон япон хэл дээрх хичээлийн хөтөлбөрийн жагсаалттай доорх линкээр холбогдон танилцана уу. Судлах боломжтой хичээлүүд таны сургалтын төлөвлөгөө, суралцаж буй хөтөлбөртэй уялдаж байгааг харгалзан үзэхийг зөвлөж байна.  

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Токиогийн гадаад хэлний сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар