Афганистаны философич, математикч Мохаммед Сидик Афган манай улсад “Монголын түүх ба хөгжлийн төлвийг математикийн философийн үүднээс тайлбарлах нь” сэдэвт лекц уншихаар хүрэлцэн ирсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр МУИС-д лекц уншихын өмнө МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч хүлээн авч уулзлаа.
Уулзалтын дараа Афганистаны философич, математикч Мохаммед Сидик Афган “Монголын түүх ба хөгжлийн төлвийг математикийн философийн үүднээс тайлбарлах нь” сэдэвт лекц уншиж, сонирхсон асуултад хариуллаа. Мохаммед Сидик Афган нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан эрдэмтэн юм.