Улс даяар оюутны эрүүл мэндийг дэмжих “Эерэг хандлага – Эрүүл оюутан” аян өрнүүлж байгаатай холбогдуулан МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс ГБХЗГ, НЭМҮТ-тэй хамтран 11 дүгээр сарын 1-ний өдөр Оюутнуудын эрүүл мэнд, эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдол, гэр бүл төлөвлөлт зэрэг сэдвээр сургалт орохын сацуу эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, ажил эрхлэлттэй холбоотой танилцуулга, үзэсгэлэн амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт МУИС-ийн 200 гаруй суралцагч оролцсон ба суралцагчидтай дүгнэлт хэлэлцүүлэг хийхэд үр өгөөжтэй, хүртээмжтэй үйл ажиллагаа болсныг илэрхийлсэн.
Мөн тус өдөрлөгийн үеэр МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг МУИС-ийн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой хийгдэж буй ажлууд болон хийгдэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулсан бол хамтрагч байгууллагууд оюутны эрүүл мэндтэй холбоотой судалгааны үр дүн, тайлан мэдээ танилцууллаа.