2018 оноос хойш Оюу-Толгой ХХК – Монгол Улсын Их Сургууль хоорондын хамтран хэрэгжүүлж буй “Зэсийн баяжмалын исэлдэлтийн симуляци” болон “ОТ-Баяжуулах үйлдвэрийн металл бүтээцийн зэврэлтээс хамгаалах судалгаа” төслүүдийн хүрээнд бакалавр болон ахисан түвшний оюутнуудын сургалт, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, дэмжих зорилгоор тэтгэлэг олгох тул сонгон шалгаруулалтад урьж байна.
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн “ХИМИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” хөтөлбөрийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн оюутан байх,
- Эрдэм шинжилгээний судалгааны багт хамрагдаж судалгаа, шинжилгээ хийдэг байх,
Бүрдүүлэх материал:
- Өөрийн товч анкет /Формат харгалзахгүй/
- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /Тамгатай байх шаардлагагүй/
- Судалгааны ажлынхаа хүрээнд 500 үгтэй эссэ /Судалгааны багийн семинарын хуваарийг хавсаргах/
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 11 сарын 15-ны 15:00 цаг хүртэл Erdenechimeg_d@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
ЭРДЭС ТҮҮХИЙ ЭДИЙН ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ