“Academic English – Research paper writing” хөтөлбөр үргэлжилж байна

Share Button

Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс Их Британи, Америк судлалын тэнхимтэй хамтран зохион байгуулж буй  “Academic English – Research paper writing” сургалт нь 2022 оны 10 дугаар сарын 24-д эхэлсэн бөгөөд сургалтад МУИС-ийн нийгэм, хүмүүнлэг болон байгалийн ухааны багш нар англи хэлээр өгүүлэл бичих арга барил, ур чадвараа сайжруулах зорилгоор хамрагдаж байгаа юм. 

Уг сургалтын сургагч багшаар АНУ-ын элчин сайдын яамны “English Language Fellow Program”-аар ирсэн Prof. Priscilla Eng ажиллаж байна.  

Энэ удаагийн сургалт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал, долоо хоног бүрийн Даваа, Лхагва гарагийн 10.00 – 12.00 цагийн хооронд МУИС -ийн номын сангийн байрны 204 тоотод зохион байгуулагдаж байна.   

 

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар