Вертексмон ХХК-ны  хөрөнгө оруулалтаар ХШУИС-д мэдээллийн аюулгүй байдлын лаборатори байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Вертексмон ХХК  нь Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд тус компани мэдээллийн технологийн салбарын оюутан залуусын мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор МУИС-ХШУИС-ийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн сургалтын лабораторийг мэдээллийн аюулгүй байдлын сургалт явуулах боломжтой болгон иж бүрэн тохижуулав.

Манай оюутнуудын ирээдүйн шилдэг инженер болох нөхцлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлсэн Вертексмон ХХК-ны нийт хамт олонд талархалаа илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар