Польшийн Лодзын их сургуульд (Uniwersytet Łódzki) Эрасмус+ төслийн хүрээнд богино хугацаагаар ажиллах багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 

Share Button

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+ mobility) төслийн хүрээнд Польш улсын Лодзын их сургуульд (Uniwersytet Łódzki) богино хугацаагаар ажиллах солилцооны хөтөлбөрт МУИС-ийн багш, профессор (teaching staff) та бүхнийг өргөдлөө мэдүүлэхийг урьж байна. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд Лодзын их сургуульд нийт 7 (ажлын 5+амралтын 2) хоногийн хугацаанд ажиллаж, 8 цагийн хичээл заана.  

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [3.39 MB]

Тэтгэлгийн хэмжээ: Солилцооны хөтөлбөрт богино хугацаагаар ажиллахтай холбоотой зардлыг (олон улсын нислэгийн тийз 820 евро болон амьжиргааны зардалөдрийн 140 евро) Европын Холбооноос санхүүжүүлнэ. 

Тавигдах шаардлага: 

  • МУИС-ийн үндсэн орон тооны, дараах мэргэжлийн чиглэлүүдээр ажилладаг багш, профессор байх 
  • Нийгмийн ухаан, сэтгэл судлал 
  • Нийгэм, соёл судлал 
  • Нягтлан бодох бүртгэл, татвар 
  • Банк, санхүү, даатгал 
  • Англи хэлний ахисан дунд буюу В2 түвшний мэдлэгтэй байх 
  • Лодзын их сургуульд 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 09-ны хооронд 7 хоногийн хугацаатай очиж ажиллах боломжтой байх
  • Цаашид хоёр их сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байх 

Бүрдүүлэх материал:  

  1. Өргөдлийн маягт
  2. Солилцооны гэрээ  
  3. CV/ танилцуулга (europass загвар ашиглах, https://europa.eu/europass/en) 
  4. Англи хэлний мэдлэгийг тодорхойлох батламж 
  5. Багшийн ажлын тодорхойлолт 
  6. Багшийн ажлын амжилтыг нотлох нэмэлт баримт бичгүүд 

Өргөдөл мэдүүлэх эцсийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 30ы өдрийг дуустал цахимаар хүлээж авна. 

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг англи хэл дээр PDF нэг файл болгон  Хамтын ажиллагааны хэлтсийн partners@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй. 

Сонгон шалгаруулалт дараах журмаар явагдана: 

  • Сонгон шалгаруулалтыг МУИС болон Лодзын их сургууль 2 үе шаттайгаар хамтран зохион байгуулна.  
  • Илгээгч их сургууль өргөдөл мэдүүлэгчийн бичиг баримтын бүрдэлт болон тэтгэлэгийн шаардлагад нийцсэн талаар үнэлгээ өгнө. 
  • Хүлээн авагч сургууль өргөдөл мэдүүлэгчийн ажиллах чиглэлийг харгалзан үнэлгээ өгнө.
  • Өргөдөл мэдүүлэгчид тэнцсэн, тэнцээгүй талаар хариу хүргүүлнэ. 
  • Тэнцсэн өргөдөл мэдүүлэгч солилцооны тэтгэлэгийн гэрээнд гарын үсэг зурна. 
  • Солилцоо эхлэх/дуусах хугацааг эцэслэн тохиролцоно. 

Өргөдөл мэдүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу: 

  1. Өргөдөл мэдүүлэгчид тавьсан шаардлагад тохирч байгаа эсэх 
  2. Уригч сургуульд ажиллахад англи хэлний хангалттай мэдлэгтэй эсэх 
  3. Солилцоогоор ажиллах салбартаа хангалттай туршлагатай эсэх 
  4. Өргөдөл мэдүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэх 
  5. Өргөдөлд солилцооноос хүлээх үр дүн болон солилцоонд хамрагдах хүсэл зорилгынхоо талаар тодорхой тусгах 

Хөтөлбөртэй холбоотой асуудлаар Хамтын ажиллагааны хэлтсийнpartners@num.edu.mn хаягаар эсвэл (1142) утсаар холбогдон хандана уу. 

Лодзын их сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.uni.lodz.pl/en/mobility  холбоосоор нэвтэрч үзнэ үү.  

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар