БНТУ-ын Хажеттепе их сургуульд (Hacettepe Universitesi) Erasmus+ төслийн хүрээнд оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна 

Share Button

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+)  төслийн хүрээнд Турк улсын Хажеттепе их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. 

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн түрэг судлалын чиглэлээр суралцагч байх ёстой бөгөөд МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана. 

Хөтөлбөрийн хугацаа, хамрагдах хүний тоо:  

  • Оюутан солилцоо: 1 хичэээлийн улирал буюу 5 сар (1 оюутан) 

Тэтгэлгийн хэмжээ: Замын зардал 820 евро болон сарын 800 еврогийн тэтгэлэг олгоно.  

Тавигдах шаардлага 

  • Түрэг судлал мэргэжлээр идэвхтэй суралцаж буй бакалавр, магистр, докторын аль нэг хөтөлбөрийн оюутан байх 
  • Турк хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх 
  • Бакалаврын оюутан МУИС-д 2-оос дээш улирал 2.5-аас дээш голд дүнтэй, ахисан түвшний оюутан 1 болон түүнээс дээш улирал 2.5-аас дээш голч дүнтэй суралцсан байх 
  • Хажеттепе их сургуульд 2023 оны 2 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 27-ны хооронд очиж суралцах боломжтой байх  

Бүрдүүлэх материал:  Дараах материалуудыг англи хэл дээр бүрдүүлнэ. 

  • Суралцах захидал буюу Motivation letter  
  • Товч танилцуулга/ CV  
  • Оюутны тодорхойлолт 
  • Дүнгийн албан ёсны тодорхойлолт 
  • Хэлний мэдлэгийг тодорхойлох батламж 
  • Паспортын хуулбар 

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал  

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн partners@num.edu.mn цахим хаягаар явуулна. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй. 

Сонгон шалгаруулалт дараах журмаар явагдана: 

  • Сонгон шалгаруулалтыг МУИС болон Хажеттепе их сургууль 2 үе шаттайгаар хамтран зохион байгуулна.  
  • МУИС өргөдөл мэдүүлэгчийн бичиг баримтын бүрдэлт болон тэтгэлэгийн шаардлагад нийцсэн талаар үнэлгээ өгнө. 
  • Хүлээн авагч сургууль хөтөлбөрт нэр дэвшигчдийн өргөдөлд эцсийн шийдвэр гаргана. 
  • Өргөдөл мэдүүлэгчид тэнцсэн, тэнцээгүй талаар хариу хүргүүлнэ. 
  • Тэнцсэн өргөдөл мэдүүлэгч солилцооны тэтгэлэгийн гэрээнд гарын үсэг зурна. 

Хөтөлбөртэй холбоотой асуудлаар Хамтын ажиллагааны хэлтсийнpartners@num.edu.mn хаягаар эсвэл (1142) утсаар холбогдон хандана уу. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү: http://www.abofisi.hacettepe.edu.tr/en/ka_107_study_at_abroad_incoming_students-88  

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар