Монгол Улсын төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх зорилготой төрийн албаны ерөнхий шалгалт 2022 оны 10 дугаар 14-16-ний өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 4700 хүн шалгалтад оролцож 1541 иргэн тэнцсэнээс МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн Төрийн удирдлагын хөтөлбөрийн 2022 оны төгсөгчид болох Б.Зулцэцэг 100, Д.Чанцал 99, Б.Ариунмандал 92, Х.Дашдэлэг 89, Г.Золзаяа 88, О.Дашдондог 84 нар өндөр оноо авч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдлээ.
Төрийн удирдлагын хөтөлбөрийн төгсөгч Б.Зулцэцэг
Төрийн удирдлагын хөтөлбөрийн төгсөгч Д.Чанцал
Төрийн удирдлагын хөтөлбөрийн төгсөгчдөдөө Нийтийн Удирдлагын тэнхимийн профессор, эрдэмтэн, багш, оюутнуудын өмнөөс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье. МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн дэргэдэх “Мини Парламент” клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн албаны загвар шалгалтыг төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн дээрх оюутнууд төрийн удирдлагын хөтөлбөрт суралцах хугацаандаа зохион байгуулж, оролцож байсан юм. 2022-2023 оны хичээлийн жилийн Төрийн албаны загвар шалгалтыг “Мини Парламент” клуб 2023 оны 03-р сард зохион байгуулна.
Нийтийн Удирдлагын Тэнхим
Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль