МУИС, ОУХНУС-ийн ОУХТ-ээс санаачлан сар тутамд олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүй, бүс нутаг, гадаад албаны чиглэлээр мэргэжсэн гадаад, дотоодын зочид төлөөлөгчид: үүний дотор гадаад орнуудаас Монгол улсад суугаа ОББЭЭС-ууд (Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд), ОУБ-ын тэргүүнүүд, үндэсний хэмжээнд мэргэжлийн чиглэлдээ амжилт гаргаж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж буй нэр хүндтэй хүмүүсийг урьж, ОУХНУС-ийн оюутан залууст мэргэжлийн чиглэлийн хүрээнд лекц уншуулах, харилцан санал солилцох төслийг 2016 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсаар хэдийн 6 жил өнгөрчээ.
‘Хүндэт Зочдын Индэр’ төслийн хүрээнд 11 дүгээр сарын үндэсний хэмжээний хүндэт зочноор МУИС-ОУХС-ийн 1995 оны төгсөгч, УИХ-ын гишүүн, Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Б.Энх-Амгалан уригдаж, МУИС, ОУХНУС-д гадаад албаны чиглэлээр суралцаж буй мэргэжлийн чиглэлийн оюутнуудад “Хөршийн харилцаа ба бүс нутаг” сэдвээр лекц уншиж, тус сургуулийн багш, оюутнуудтай уулзалт ярилцлага хийв.
Тэрбээр МУИС, ОУХНУС-ийг төгсөгчийн хувьд цаашид сургуулийн зүгээс хэрэгжүүлж буй сургалтын үйл ажиллагааг чиглүүлэхэд санал бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ аюулгүй байдал, гадаад бодлого чиглэлээр төсөл хэрэгжүүлж, ахисан түвшний судалгааг өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.