“Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Share Button

 “Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөр

(2022-2023 он) 

Удирдамж 

Дэлхийн Монгол угсаатны эв найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх Монгол хэл бичиг, түүх, соёл, Монгол бахархлыг үеийн үед өвлүүлэх зорилгоор “Элбэгдорж хүрээлэн” (EBI) болон “Дэлхийн Монголчуудын холбоо”-ны зүгээс дэлхийн Монгол угсаатны оюутан, залуусыг Монгол улсад амьдрах, сурч хөдөлмөрлөхөд дэмжлэг үзүүлэх “Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2022-2023 зарлаж байна.   

Хамрах хүрээ:  

  1. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг, Тува, Буриад болон Алтай улс; 
  2. БНХАУ-ын баруун хойд бүст орших Чинхай /Хөхнуур/ мужийн Дээд Монголчууд, Шинжааны Монгол, болон ӨМӨЗО-ны харьяат оюутан, залуус; болон   
  3. Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Монгол улсад ирсэн бөгөөд Монгол улсын аль нэг их сургуулийн хөтөлбөрт эсвэл хэлний бэлтгэл курст сурахаар төлөвлөж \ суралцаж буй залуус байх юм.  

Дээрх газар, орон нутгийн Монгол угсаатны оюутан, залуусаас Монгол улсад бакалавр болон магистрын зэргээр суралцаж буй болон хамрах хүрээ хэсгийн 3 т хамаарах залууст сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг олгох бөгөөд горилогчдод олгох тэтгэлэг нь 2023 оны хичээлийн жилд хамаарна 

Нийт хэрэгжих хугацаа: 8 сар 

Зарлах: 11.14 ны өдөр 

Материал хүлээж авах хугацаа: 11.14-12.05 хооронд 3 долоо хоног.  

Шалгаруулалт: 12.21- ны өдөр батламж гардуулан өгөх 

Хөтөлбөр: 2023 оны 01.07 ноос 06.09 хүртэл 6 сар хэрэгжинэ. /Хавсралт/ 

Тэтгэлгийн зорилго:  

Дэлхийн Монгол угсаатны ирээдүй хойч болсон ирээдүйн манлайлагч болох Монгол угсаатны шилдэг оюутан, залуусыг:  

  • Монголын соёл, уламжлал, түүх, нийгмийн амьдралтай танилцуулах;  
  • Цаашид Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах мөн Монгол улсад ажиллаж амьдрах боломжийг нь дэмжих;  
  • Цаашид Монгол улс Дэлхийн Монгол угсаатны үндэстэн улсуудтай холбоо харилцаагаа нэмэгдүүлэхэд зууч болж үнэтэй хувь нэмэр оруулах; болон  
  • Тус тэтгэлгээр дамжуулан Монгол угсаатны эв найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон улсын тавцан дахь Монгол улсын оролцоо, хувь нэмрийг хангах зорилготой.  

Тавигдах шаардлага:  

  • Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь тэтгэлгийн хамрах хүрээний төлөөлөл байх;  
  • Цаашид Монгол улсад ажиллаж амьдрах сонирхолтой байх; 
  • Монгол угсаатны хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах сонирхолтой байх;
  • Монгол болон Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;  
  • Нийгэм олон нийтийн идэвхтэй, манлайлан оролцох сонирхолтой байх; зэрэг 

Тэтгэлэг горилогчийн бүрдүүлэх материал:  Өргөдөл гаргахдаа дараах материалуудыг монгол, англи аль нэг хэлээр бүрдүүлж цахим маягтад хавсаргах шаардлагатай. Үүнд:  

Тэтгэлэгт хүсэлт гаргагчийн материалыг https://bit.ly/wms_form -оор хүлээн авна.  

Маягтад дараах материалуудыг хавсаргана.  

  • Хамгийн сүүлийн улирлын дүнгийн хуулбар, 1-р курсийн оюутан бол ахлах ангийн дүнгийн хуулга. Жич: хамрах хүрээ хэсгийн 3 т хамаарах горилогч CV-гээ хавсаргах;  
  • Сургуулийн тодорхойлолт, хэлний сургалт бол тухайн байгууллагын тодорхойлолт; 
  • Өөрийн тань ур чадварыг тодорхойлох хэн нэгний /гэр бүлийн гишүүдээс бусад/ тодорхойлох захидал 1 ширхэг;  
  • Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг цахим маягтад хавсарган илгээх.  

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 12 дугаар сарын 05-ны 00:00 цаг хүртэл.  

Шалгаруулалт 

  1. Материалын шалгаруулалт
  2. Ярилцлагын шалгаруулалт 

Шалгаруулалтын хуваарь 

Материалын шалгаруулалт: 12 сарын 05-12 хүртэл ажлын 5 хоног /15-20 оюутан/ 

Ярилцлага: 12 сарын 12-19 хүртэл ажлын 5 хоног 

Эцсийн шалгаруулалт 19 ны өдөр.  

Тэтгэлгийн батламж гардуулах: 12 сарын 21 ны Лхагва гарагт олгох. 

Оюутны тэтгэлгийн комисс нь тухайн горилогчийн суралцах чин хүсэл эрмэлзэл, цаашид Монгол улсад ажиллаж амьдрах хүсэл, сурлагын амжилтын байдал, нийгмийн идэвх, хувийн бусад амжилтыг үндэслэн шийдвэр гаргана.  

Тэтгэлгийн эцсийн дүнг 2022 оны 12 дугаар сарын 19-нд www.worldmonogl.org вэб хуудаст  байршуулах мөн утас, мэйл хаягаар нь мэдээлэх болно. 

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг info@wmc.mn 90808511 болон 70000998 дугаараар холбогдон лавлана уу!  

 

Оюутны тэтгэлгийн комисс  

Дэлхийн Монголчуудын Холбоо 

Элбэгдорж хүрээлэн 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар