Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Японы Хоккайдо мужид байрладаг Ракуно Гакүэн их сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд зочин судлаачаар ажиллах хөтөлбөр зарлагдлаа.
Хөтөлбөрийн хугацаа: 2023 оны 4 дүгээр сараас эхлэн 3-12 сар хүртэл хугацаанд зочин судлаачаар ажиллана.
Зочин судлаачийн тэтгэлэг:
- Сар тутам 100,000 хүртэлх иений амьжиргааны зардал
- Сар тутам 30,000 хүртэлх иений судалгааны зардал
- Японд байрлах байрны төлбөр
- Хоёр талын нислэгийн төлбөр
Өргөдөл мэдүүлэгчид тавигдах шаардлага:
- Ракуно Гакүэн их сургуультай албан ёсны хамтын ажиллагаатай байгууллагын үндсэн орон тооны багш, судлаач байх
- Хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, биологи-биотехнологи, эрүүл мэнд, сувилахуй зэрэг Ракуно Гакүэн их сургуулийн сургалт, судалгааны чиглэлийн багш, судлаач байх (мэргэжлийн нарийн чиглэлийг сургуулийн цахим хуудаснаас үзнэ үү https://www.rakuno.ac.jp/ )
- Ракуно Гакүэн их сургуульд ажиллах тэнхим, нэгжийн удирдлагаас зөвшөөрөл авсан байх
- Эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байх
- Япон болон Англи хэлний мэдлэгтэй байх
- Уг хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байгаагүй байх
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт
- Цээж зураг (3×4 хэмжээтэй)
- Академик товч танилцуулга / CV
- Эрүүл мэндийн үзлэгийн хуудас
- Бүрэлдэхүүн сургуулийн захирлын болон Хамтын ажиллагааны хэлтсийн даргын дэмжих захидал (Academic and Employment recommendation letter)
- Ракуно Гакүэн их сургуульд хүлээн авах удирдагч багшийн зөвшөөрөл
Өргөдөл мэдүүлэх хугацаа: Холбогдох бүх материалыг япон эсвэл англи хэл дээр бүрдүүлэн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө удирдагч багшаар дамжуулан өргөдлөө мэдүүлнэ. Өргөдлийн хариуг 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн rg-iad@rakuno.ac.jp цахим шуудангаар болон Хамтын ажиллагааны хэлтсийн (1142) утсаар лавлана уу.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС