Уругвайн Үндэсний их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн гадаад хамтын ажиллагаатай бүс нутгийг өргөтгөх зорилтын хүрээнд Уругвайн үндэсний их сургуультай (Universidad de la República) шинээр хамтын ажиллагаа тогтоож, санамж бичиг байгууллаа.

Уругвайн үндэсний их сургууль нь Уругвайн нийслэл Монтевидео хотод байрладаг, 1849 онд байгуулагдсан төрийн өмчит их  сургууль юм. Тус сургууль нь сургалт, судалгааны чанараар Уругвайн тэргүүлэх их сургууль бөгөөд QS дэлхийн их сургуулиудын 2023 оны эрэмбээр 751-д жагссан, Латин Америкийн шилдэг их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь бүрэлдэхүүн 16 сургуульдаа байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, бизнес, технологи, инженерчлэлийн чиглэлийн бакалаврын 187, магистрын 94 болон докторын 33 хөтөлбөр хэрэгжүүлдэг, нийт 145,000 гаруй оюутан, 20,000 гаруй багш, ажилтантай.  

Шинээр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр их сургууль цаашид хамтарсан сургалт, судалгааг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны материал, багш, оюутан солилцох, нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар боллоо. 

Уругвайн үндэсний их сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://udelar.edu.uy/portal/ холбоосоор нэвтэрч үзнэ үү.  

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар