“Тэгш хамруулах боловсрол” сургалт, хэлэлцүүлэг болов

Share Button

МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэсээс “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буйЭерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” сэдэвт олон талт үйл ажиллагааны хүрээнд Багшийн хөгжил, цахим сургалтын төв ОТХ-тэй хамтран МУИС-ийн профессор, багш, ажилтнуудад зориулсан “Тэгш хамруулах боловсрол”  сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн заах арга зүй, арга барилыг эзэмшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй багш, ажилтан, суралцагчдад ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.  

Сургалтад МУИС-ийн урилгаар, АНУ-ын Монгол дахь ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д 14 хоногийн хугацаатай ажиллахаар ирсэн АНУ-ын Кэнэса мужийн их сургуулийн Тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн гүйцэтгэх захирал, дэд профессор Нийл Дачак болон “Гэрэлт цох байшин” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Оюунтөгс, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэг, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн дэд профессор Ч.Байгалмаа, МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Социологи, нийгмийн ажлын тэнхимийн төгсөгч Н.Буянсайхан нар оролцож, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх төвийн олон улсын туршлага, их сургуулийн орчинд тэгш хамруулах соёлыг төлөвшүүлэх арга зүй, МУИС-ийн оюутнуудын өмнө тулгамдсан асуудал, шийдэл зэрэг сэдвээр илтгэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  

 

Бидний урилгыг хүлээн авсан эрхэм зочид болон сургалтад хамрагдсан багш, ажилтнууддаа талархал илэрхийлье. 


БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар