Польшийн Лодзын их сургуультай оюутан солилцох гэрээ байгууллаа 

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Польш Улсын Лодзын их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, оюутан солилцооны гэрээ шинээр байгууллаа.  

Лодзын их сургуультай анх 2017 онд албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөр, Европын Холбооны санхүүжилттэй Эрасмус+ солилцооны хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр богино хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна.  Шинээр байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу жил бүр 5 хүртэлх бакалавр, магистр, докторын түвшний оюутныг Лодзын их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр солилцохоор боллоо. Солилцооны хөтөлбөрийн зарыг тухай бүрд нь цахим хуудсаар мэдээлэх болно.  

Лодзын их сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн цахим хуудаснаас https://www.uni.lodz.pl/en үзнэ үү.  

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар