МУИС-ийн оюутнууддаа зориулан уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн ИНДЭР цуврал лекцийг 80 жилийн ойн баярыг тохиолдуулан оюутнуудаа хүргэхээр боллоо. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино. 2022-2023 оны хичээлийн жилийн 12 дугаар сарын МУИС-ийн индэр цуврал лекц сургалтыг нээж ОТХ-ийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг үг хэллээ.
Жил бүрийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан МУИС нь Гэрэлт цох ТББ- тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдөрт зориулсан “Эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” сэдэвт 14 хоногийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр МУИС-ийн индэр цуврал лекц сургалтаар 60 гаруй оюутан залууст сургалт лекц, уулзалт ярилцлага хийлээ.
Зочин илтгэгчээр: Америкийн нэгдсэн улсын Жоржиа мужийн Кеннесо их сургуулийн дэд профессор Нийл Дачаак хүрэлцэн ирж оролцож байгаа билээ.
Орчуулагчаар: Гэрэлт цох ТББ-ийн тэргүүн Б.Оюунтөгс
Сэдэв: Эрүүл мэндийн сэтгэл зүй болон сургалтын орчны тохируулга
Мөн зочин илтгэгч АНУ-ын Жоржиа мужийн Кеннесо их сургуулийн дэд профессор Нийл Дачак нь МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжиж сургалтын төхөөрөмжийг ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэгт гардуулав.