“ГЛОБАЛ ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН СОРИЛ, БОЛОМЖУУД” сэдэвт SIRPA FORUM-2022 олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Share Button

“SIRPA FORUM-2022” Олон улсын Эрдэм шинжилгээний хурал  энэ удаад “ГЛОБАЛ ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН СОРИЛ, БОЛОМЖУУД” сэдвийн дор 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  цахимаар хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулиас жил бүр зохион байгуулагддаг “SIRPA FORUM” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь цаг үеийн тулгамдсан асуудлын талаар эрдэмтэн мэргэд судлаачдын судалгааны үр дүн,  дүгнэлтүүдийг хэлэлцдэг өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэ удаагийн хурлаар үндэсний болон олон улсын эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж, 8 орны 44  эрдэмтэн судлаачид, нийт 44 илтгэл хэлэлцүүлэгдэж, шинэ мэдлэг нэмсэн, олон олон шинэ санаа төрүүлсэн, өгөөжтэй сайхан хурал болж өндөрлөлөө. Монгол Улсын гадаад бодлого, улс орны хөгжилд тулгарч буй сорилт, дэлхийн шинэ нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын тухай асуудлуудыг мэргэжлийн түвшинд хөндөж, шийдвэрлэх арга зам, санал зөвлөмжийн талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

ОУХНУС-ийн зүгээс та бүхний эрдэм судлалын үйлсийг тууштай дэмжиж, боломжит бүх нөхцөлөөр хамтран ажиллахдаа таатай байх болно.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар