“АМЖИЛТЫН ГАРАА” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн ерөнхий суурийн хичээл болох Бизнес ба нийгэм хичээлийн хүрээнд жил болгон зохион байгуулагддаг АМЖИЛТЫН ГАРАА уралдаан 2022 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 10-ны өдрийг дуустал 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.  

Амжилтын гараа уралдааны 1-р шатанд Бизнес ба нийгэм хичээлийн бүх семинарын ангиасаа 16 баг шалгаруулж, үүнээс 2-р шатанд 8 баг тэнцэж, 3-р шатанд  орчин үеийн шинэлэг бизнес санаагаараа өрсөлдөж дараах багуудыг тус тус шалгаруулж мөн шилдэг видео контентуудыг шалгаруулав.   

1-р байр Тitan foods баг 

2-р байр Green Land баг 

3-р байр Human tree баг 

Тусгай байр MonTarist баг 

Уралдааны шүүгч нарын бүрэлдэхүүнд: “ Роуд мастер” ХХК-ны захирал М.Пүрэв, “Мета Жи Би технологи” ХХК -ны захирал Э.Ганбаатар, Нийслэлийн орон сууц корпорацийн захирал С. Дорждэрэм нар ажиллаж уралдааны 2-3 шатны шалгаруулалтыг хийж ажиллалаа. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар