Зочин профессор Нийл Дачак Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй туршлага солилцлоо

Share Button

АНУ-ын Кэнэса Их сургуулийн тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн гүйцэтгэх захирал, дэд профессор Нийл Дачак  “Эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзлаа. 

АНУ-ын Их сургуулиуд нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад үзүүлдэг үйлчилгээ, төрөөс хэрхэн дэмждэг тухай, мөн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих төвийн санхүүжилтийн асуудлыг хэрхэн бүрдүүлдэг болон сургалтын орчны тохируулгын талаар багш, ажилтан, суралцагчдад ойлголт өгөх, сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүнгийн талаар ярилцаж, туршлага солилцсон юм.

Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтнүүд МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих үйлчилгээний талаар, төрийн сангийн буцалтгүй тусламжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ, дотуур байрны үйлчилгээ зэрэг хэлтсийн үйлчилгээний талаар ярилцан туршлага солилцон, цаашид хэрхэн харилцан уялдаатай хамтран ажиллах талаар ярилцав. 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар