АНУ-ын Кэнэса их сургуулийн профессор Нийл Дачак МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Суралцагчид МУИС-ийн орчны дэд бүтэц, хүртээмжийн талаар, хөгжлийн бэрхшээлээс хамаарч суралцагч бүрд тулгарч буй хэрэгцээ шаардлага, асуудлуудын талаар өөрсдийн санал бодлоо хуваалцав.
Зочин профессор хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцахад шаардлагатай хичээлийн тохируулгын талаар ярилцан зөвлөгөө өгсөн юм. Хичээлийн тохируулга авсан оюутнууд багштайгаа хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байгаа, тохируулга хэр нийцтэй байгаа талаар асууж зөвлөгөө өглөө.
Ярилцлагын төгсгөлд МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг өөрийн ажилладаг АНУ-ын Кэнэса их сургуулийн оюутан солилцоо хөтөлбөрт хамруулах боломжийн талаар судалж, хамтран ажиллах талаар ярилцав.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС