Мицубиши корпорацийн олон улсын тэтгэлгийг гардууллаа 

Share Button

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрд бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна. 

 Нийгмийн хариуцлагын хүрээнд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг МУИС дээр хэрэгжүүлж эхлээд 9 дахь жилдээ болж байна. Тус тэтгэлэг нь идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжин, хөгжүүлэх зорилготой олгодог бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд  Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт нийт 80 суралцагч материал ирүүлснээс эцсийн шатанд  шалгарсан   бакалаврын  түвшний 4 суралцагч тэтгэлгийг хүлээн авахаар боллоо. 

Тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээнд тэтгэлэг олгогч талаас  Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Таката Мотосабүро,  Мицубиши корпорацийн  Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ажилтан Э.Сэнжидмаа, МУИС-ийн талаас Ази судлалын тэнхимийн дэд профессор Д.Бадмаанямбуу, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар шалгарсан  суралцагчдад тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө. 

2012-2023 оны хичээлийн жилд тэтгэлэгт шалгарсан суралцагчид 

  Овог нэр  Нэр  Сургууль  Хөтөлбөр  Түвшин 
1  Энхтөр  Бямбасүрэн  ХЗС  Эрхзүй  4 
2  Цагаанхүү  Дэлгэрмөрөн   ШУС-БУС  Геофизик  3 
3  Банзрагч  Цогзоллхам  ХЗС  Эрхзүй  2 
4  Эрдэнэбат  Буянбаатар  ШУС-НУС  Сэтгэл судлал  3 

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын төлөөллөөс ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын сэтгэл судлал хөтөлбөрийн суралцагч Э.Буянбаатар: Сайн байцгаана уу. Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт өөрийн ур чадвар, хичээл зүтгэл, нийгмийн идэвхээрээ манлайлан энэхүү тэтгэлэгт шалгарсан нийт оюутнууддаа баяр хүргэе. Мөн олон оюутан залуусын суралцах хүсэл эрмэлзэл, хөгжих боломжийг нээж өгч буй Мицубиши корпорацийнхаа хамт олонд талархсанаа илэрхийлье. Оюутан бидэнд олон асуудал тулгардаг. Магадгүй эдгээр асуудлуудаас хамгийн томоохонд тооцогдож болохуйц асуудал бол санхүүгийн бэрхшээл. Хэдийгээр сурлага урлаг нийгмийн идэвхээрээ бусдыгаа манлайлан суралцдаг хэдий ч төлбөрөө төлөх боломжгүйгээсээ болж сургууль завсардах чөлөө авхуулахаас эхлүүлээд сургуулиа орхих ч сонголтуудыг оюутнууд хийдэг. Гэхдээ эдгээр олон оюутнуудын суралцах хүсэл, боломжийг нээж буй Мицубиши корпорацийн хамт олондоо дахин талархсанаа илэрхийлье.   

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар