МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхимийн дэргэдэх Залуу социологич клуб Японы “Осакагийн их сургууль”-аас “Тогтвортой хөгжилд оюутны хувь нэмэр” сэдвийн хүрээнд зохион байгуулсан 3 минутын видео бичлэгийн уралдаанд шилдэг найруулгын шагналыг хүртэж 14 улсын 92 бичлэгээс шалгарлаа. Уг видеонд бид клубд явагдаж буй дохионы хэлний сургалтын дагуу дохионы хэлний нийгэмд үзүүлэх нөлөө, ойлголтыг харуулахыг зорьсон билээ.

Өнөөгийн байдлаар Монгол улсад нийт 12504 яриа болон сонсголын бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд тэд нийгмийн харилцаанд эрх тэгш, хүртээмжтэй ороход нийгмийн гишүүд бүрийн оролцоо чухал ач холбогдолтой юм.
Та бүхэн уралдааны бичлэгийг доорх линкээр хүлээн аван үзнэ үү.