Судалгааны үйл явцын нэгэн чухал хэсэг бол судалгааны ёс зүйн магадлалын зөвшөөрөл авах байдаг. МУИС-ийн ШУС-ын дэргэд Судалгааны ёс зүйг магадлах зөвлөл (СЁЗМЗ) 2023 оны 1-р сараас байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр судалгааны ажлын материалыг хүлээн авч зөвшөөрөл олгоод байна. Тус зөвлөлд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн гурван салбарын 9 багш судлаачид гишүүнээр ажиллаж байна.
Зөвлөлийн дүрмээр МУИС-ийн болон бусад байгууллагын багш, эрдэмтэн судлаачид та бүхэн уг зөвлөлд чөлөөтэй хандаж болох бөгөөд өөрсдийн хүсэлтээ irb@num.edu.mn хаяг болон sas.num.edu.mn/irb хаягаар хандан зөвшөөрөл авах хүсэлтэй илгээж болно.
Зөвшөөрөл хүсэх хүмүүс дараах бичиг, баримтыг бүрдүүлэн илгээнэ.
- Судлаачийн овог нэр, хэлэлцүүлэх ажлын нэр, ямар нэгж, байгууллагаас мэдүүлэг гаргаж байгааг тусгасан судалгаа хийх ёс зүйн зөвшөөрөл хүссэн өргөдөл
- Хэлэлцүүлэх ажлыг 150 үгэнд багтаан товчилсон танилцуулга
- Тус ажлын арга, аргачлалын талаар дүгнэсэн харьяа тэнхимийн эрхлэгч болон мэргэжлийн шинжээчийн тодорхойлолт
- Хэрэв хүнийг хамруулсан судалгаа бол таниулсан зөвшөөрлийн хуудас болон Хавсралт 2-н асуултад хариулсан байх
- Хэрэв амьтныг хамруулсан судалгаа бол Хавсралт 3-н асуултад хариулсан байх
- Гаднын байгууллагатай хамтарсан эсвэл санхүүжилт авч байгаа бол тухайн байгууллагын ёс зүйн хяналтын зөвлөлийн зөвшөөрлийн хуулбарыг албан ёсны орчуулгын хамт илгээх
- Тухайн төсөл, эрдэм шинжилгээ, судалгааг хийх байгууллагын зөвшөөрөл бүхий албан бичиг
- Төлбөрийн баримт (материал хүлээн авсаны дараа мэйлээр холбогдон төлбөрийн зааварчилгааг өгнө)
Үүнтэй холбоотой мэдээллийг Судалгааны ёс зүйг магадлах зөвлөлийн дарга Ч.Тамир (tamir@num.edu.mn), нарийн бичгийн дарга Д.Золжаргал (zoljargald@num.edu.mn) нараас авч болно.