МУИС-ийн НУС-ын Антропологи, археологийн тэнхимээс анх удаа англи хэл дээр “Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд” (Great Civilizations of the Ancient World) мэргэжлийн суурь, сонгон суралцах хичээлийг ахлах багш, доктор Б.Жаргалан зааж эхэллээ.
Энэхүү хичээл нь дэлхийн түүхэн өмнөх үеийн хүмүүсийн үлдээсэн ул мөрийг археологийн зүгээс судлан шинжлэж, соёл иргэншлүүд ямар замналаар, хэрхэн бий болж, ямархуу байдалтай оршин тогтнож, юуны учраас мөхсөн талаар хэлэлцэх зорилготой юм. Хичээлийн туршид англи хэлээр тэмдэглэл хөтлөх, сонсох, ярих, илтгэх, бие даалт бичих шаардлагууд нь цаашид үргэлжлүүлэн өндөр хөгжилтэй орнуудад суралцах зорилготой оюутнуудад хэлний болон хичээл явагдах хэлбэрийн хувьд үнэ цэнэтэй дадлага болно хэмээн үзэж байна.