“Job fair-2023” ажлын байрны өдөрлөгийн эхний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Монголын топ аж ахуйн нэгж 50 байгууллага оролцож байгаа бөгөөд 20 ААН байгууллага нь цахим хэлбэрээр оролцож байна.
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн эхний өдрийн байдлаар нийт 80 орчим ажлын байрны анкет бүртгэгдсэн байна. Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 06-нд МУИС-ийн “Багш оюутны хөгжлийн төв”-ийн 5 давхарт 10:00-17:00 цагийн хооронд өдөрлөг үргэлжилнэ.
Төгсөх түвшний оюутан залуус та бүхнийг “Job fair-2023” ажлын байрны үзэсгэлэнд идэвхтэй оролцохыг урьж байна.