Япон Улсын Niigata их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

Япон Улсын Niigata их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр/магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх), 
  2. Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх,
  3. Голч дүн тухайн сургуулийн онооны системээр 2.3-аас дээш байх. (аргачлалыг харах – Designated-Grade-Points-Calculation-Formula.pdf (niigata-u.ac.jp))
  4. Хэлний түвшин: Англи/Япон хэлний дундаас дээш мэдлэгтэй байх, 
  5. Бие болон сэтгэл санааны хувьд эрүүл байх.

Бүрдүүлэх материалуудын зааварчилгааг холбогдох линк дээр дарж авна уу. (5 дугаар-аас дооших материалыг бүрдүүлж өгөх)  

  1. Өргөдлийн маягт /бакалавр/ – application-requirements_fall2023_eng.pdf (niigata-u.ac.jp) 
  2. Өргөдлийн маягт /магистр/ – sheet1_graduate_students_fall2023.pdf (niigata-u.ac.jp)
  3. Ерөнхий мэдээлэл /магистр/ – basic-information_spring2023.docx (live.com)
  4. Япон хэлний онлайн хөтөлбөр – sheet2_special_online_program_fall2023.pdf (niigata-u.ac.jp)
  5. Суралцах төлөвлөгөө (Study plan) 
  6. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  7. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
  8. Англи эсвэл Япон хэлний дундаас дээш түвшний онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно). 
  9. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  10. Эрүүл мэндийн бичиг – health.pdf (niigata-u.ac.jp)
  11. Certificate of Eligibility – coeapplication.xlsx (live.com)
  12. Санхүүгийн баталгаа – keihi2022.pdf (niigata-u.ac.jp)
  13. Тодорхойлох захидал – Form-1_Recommendation_Letter_fall2023.xlsx (live.com)

Хичээл болон хөтөлбөрийн мэдээлэлтэй доорх линкээр орж танилцана уу.

 Course offerings for the first semester of AY2023   (Revised March 27, 2023)

For other courses please search for syllabus.

Дотуур байрны талаар мэдээллийг доорх линкээр орж авна уу. 

 English: https://www.niigata-u.ac.jp/en/study/life/housing/
 Japanese: https://www.niigata-u.ac.jp/international/study-japan/life/residence/

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2023 оны 04 дүгээр сарын 20-ны 12:00 цаг хүртэл. Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. 

Эцсийн шалгаруулалтыг Niigata их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар