“ТАНЫ ЦУС АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ” өдөрлөг эхэллээ

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэг болон МУИС-ийн  дэргэдэх  залуучуудын улаан загалмай клуб хамтран “Таны цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгийг МУИС-ийн хэмжээнд зохион байгуулж байна. Өдөрлөг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн 5 давхарт эхэлж нийт 80 гаруй хүн сайн дураараа цусаа бэлэглэв.

Өдөрлөг Багш, оюутны хөгжлийн төвийн 5 давхарт 4 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд үргэлжлэн явагдах тул та бүхэн идэвхтэй оролцоорой.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар