“Төслийн менежмент” сургалт зохион байгууллаа 

Share Button

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв “МУИС-ийн багшийн хөгжлийн хөтөлбөр 2019-2024″-ийн хүрээнд МУИС-ийн багшийн цогц чадамжийг хөгжүүлэх сургалтууд зохион байгуулдаг.  

2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр багшийн судалгааны цогц чадамжийг хөгжүүлэх хүрээнд “Төслийн менежмент” сургалтыг Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимтэй хамтран зохион байгууллаа.  

Тус сургалтыг Төслийн менежментийн удирдлага, Орчин үеийн төслийн менежментийн асуудлууд, Байгууллагын стратегитай уялдуулан төсөл сонголт, шалгаруулалт, Төслийн хугацааны төлөвлөлт, Төслийн эрсдэл, зардлын удирдлага зэрэг агуулгаар онолын болон практикийн мэдлэг, чадвар олгох зорилготой зохион байгуулсан бөгөөд сургагч багшаар Менежментийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Энх-Отгон, Менежментийн тэнхимийн багш Ж.Ариунаа нар ажиллав.  

“Төслийн менежмент” сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд дахин зохион байгуулна.   

 

БАГШИЙН ХӨГЖИЛ, СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар