МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын ахисан түвшний эрдэм шинжилгээний хурлыг “Төрийн бодлого” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд магистрант, докторантууд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, илтгэлийг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүй зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав.
- Тэргүүн байранд докторант Б.Отгонцэцэг “Монгол Улсын төрөөс хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаасын үр дүн”
- Дэд байранд докторант М.Отгончимэг “Соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломж, арга зам”
- Гутгаар байранд ӨМӨЗО-с ирж суралцаж буй магистрант Wuriheng “Өвөр Монголын Алшаа аймгийн цөлжилтийн асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааны ажлууд шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Нийтийн Удирдлагын Тэнхим