МУИС-ийн Байгалийн ухааны салбарын магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно

Share Button
МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2023 оны 4 дүгээр сарын 28-ны баасан гарагийн өглөөний 9 цагт МУИС-ийн номын сангийн байрны 502 тоот танхимд болох тул сонирхсон багш оюутнуудыг ирж сонсохыг урьж байна.
Хурлын хөтөлбөр

9.00-9.10

Хурлыг нээж профессор Н.Сонинхишиг үг хэлнэ.

9.10-9.30

Батболдын Батзориг

Газарзүйн тэнхим

Халхголын хөндийн хөгжлийн морфометрийн шинжилгээ

9.30-9.50

Бямбажавын Гантулга

Химийн тэнхим

Аммиакийн синтезийг FE, CO катализатор ашиглан бага даралтанд турших

9.50-10.10

Ли Динжун

Газарзүйн тэнхим

Монгол орны байгалийн янз бүрийн бүсүүд дэхь нууруудын морфометрийн өөрчлөлт ба уур амьсгалын нөлөө

10.10-10.30

Батцэнгэлийн Марал

Химийн тэнхим

Электроникийн хаягдлыг цахилгаан химийн аргаар боловсруулж нунтаг зэс гарган авах судалгаа

10.30.10.40

Цайны завсарлага

10.40-11.00

Түмэнгийн Насан-Очир

Геологи, геофизикийн тэнхим

Монгол орны нутаг дээрх геосоронзон орны

D-хазайлтын өнцгийн түгэлтийн зураглал (2010-2020)

11.00-11.20

Донгоодаваагийн Өгөөдэй

Геологи, геофизикийн тэнхим

Төв Монголын массивын өмнөд хэсгийн молибдений хүдэржилтийг геодинамик хувьслаар тайлбарлах нь

11.20-11.40

Баатарцогтын Хонгорзул

Физикийн тэнхим

Гексаферрит нэгдлийн бүтэц, соронзон шинж чанарын судалгаа

11.40-12.00

Сүхбаатарын Энхтөр

Физикийн тэнхим

Олон ханат нүүрстөрөгчийн нанохоолойг химийн ба биологийн катализатор ашиглан CVD аргаар гарган авах, тэдгээрийн шинж чанарын судалгаа

12.00-12.10

Цайны завсарлага

12.10-12.30

Б.Ганбилэг

Математикийн тэнхим

Харилцан бүхэл зайтай n цэг бүхий тойргийн радиусын үнэлгээний сайжруулалт

12.30-12.50

Ж.Очирхуяг

Биологийн тэнхим

Аалзны бүлгэмдлийг ус намгархаг газрын төлөв байдлын индикатор болгон ашиглах нь

12.50-13.10

Б.Золзаяа

Биологийн тэнхим

Пивоны дрожжийн гидролизатыг цайраар баяжуулж шинж чанарыг тодорхойлсон дүнгээс

13.10-14.00

Хурлын хаалт

 
Магистрант, докторантын оюутны эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн комисс
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар