Монгол Улсын Их Сургууль-Тавантолгой ХК хооронд хамтын ажиллагааны гэрээг байгууллаа

Share Button

Монгол улсын хөгжлийн “Шинэ сэргэлтийн бодлого баримт бичиг”, МУИС-ийн Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, сургалт, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд тусгагдсан үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Азийн шар шороон шуургыг судлах, Биологийн олон янз байдлыг хамгаалах, Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зэрэг болон “Тэрбум” мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Сургууль-Тавантолгой ХК хооронд хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Өмнө нь 2021 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн дэлгэрүүлж үйл ажиллааны гэрээг байгуулсан ба МУИС-Тавантолгой ХК хамтарсан “Номгон сургалт, судалгаа, инновацийн төвийн үйл ажиллагааг энэ онд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар