XXII дахь удаагийн дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг хятад хэлний “Гүүр” Монголын бүсийн тэмцээн 2023 оны 4-р сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Ази судлалын тэнхимийн хятад судлалын салбарын оюутнууд амжилттай оролцож, IV-р түвшний оюутан Н.Сумьяасүрэн 1-р байр эзэлж Күнзийн институтийн нэрэмжит магистрын тэтгэлэг, МУ-ыг төлөөлж дэлхийн “Гүүр” тэмцээнд оролцох эрх болон мөнгөн шагналаар шагнагдлаа. III-р түвшний оюутан Э.Эрдэнэхүслэн, А.Маралмаа нар тусгай байранд шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.
МУИС-ийн Ази судлалын тэнхимийн хятад судлалын салбар шилдэг зохион байгуулалттай сургуулиар, ази судлалын тэнхимийн дэд профессор В.Батмаа шилдэг удирдагч багшаар тус тус шагнагдав.
МУИС ШУС ХУС-ын Ази судлалын тэнхимийн
хятад судлалын салбар