Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн эрдэмтэн, судлаачдад зориулсан сургалтыг СИБГ, Оюуны өмчийн газартай хамтран 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 506 тоот өрөөнд зохион байгууллаа.
Сургалтын эхэнд МУИС-ийн Судалгаа, инновацын бодлогын газрын дарга Н.Төвжаргал, Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Амгалан нар эрдэм шинжилгээ, оюуны өмчийн менежментийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгсөн ба СИБГ-ын менежер, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн “МУИС-ийн 2023 оны шинэ технологи, оюуны өмчийн танилцуулга” хийв.
Тус сургалтад МУИС-ийн эрдэмтэн багш, судлаач оюутнууд хамрагдсан бөгөөд Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа “Шинэ бүтээл ашигтай загварын мэдүүлэг бүрдүүлэх арга зүй”, Зохиогчийн эрхийн газрын мэргэжилтэн Г.Энхчимэг “Зохиогчийн эрхийн ерөнхий ойлголт”, Хяналт, шалгалтын газрын Улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр “Оюуны өмчийн эрхийг хамгаалах, зөрчлийн асуудал ба шийдэл” сэдвээр сургалт хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, оюуны өмчийн талаар ярилцлага өрнүүллээ.
Судалгаа, инновацийн бодлогын газар