“Олон улсын соёлын өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-д суралцагч гадаад оюутнуудын монгол хэл, гадаад хэлний чадвар, сурах, хүсэл сонирхол, урлагийн мэдрэмж, авьяас бүтээлч  сэтгэхүйг  нээн  хөгжүүлэх, сурч буй монгол хэл,  гадаад  хэлээрээ  өөрийгөө илэрхийлэх  болон  багаар  ажиллах  чадварыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, улс үндэстний түүх, соёлыг сурталчлах зорилготой Олон улсын  соёлын  өдөрлөгийг  Оюутны хөгжлийн төв  2023 оны 04 дүгээр  сарын 28-ны  өдөр  Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг Оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр нээж тус  өдөрлөгийн зорилго,  ач  холбогдлын  талаар товч үг хэлэв. Энэ удаагийн өдөрлөгт МУИС-д Засгийн газрын гэрээгээр болон хамтын ажиллагаатай сургуулиас  оюутан  солилцоо хөтөлбөрөөр  суралцагч  БНЭУ, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАЛАУ, БНСВУ, Африк тивийн төлөөлөл Бүгд найрамдах Мозамбик улс,  Бүгд найрамдах Кени улсын оюутнууд оролцож өөрийн орны дуу, бүжиг, үндэсний хоолоо танилцуулан нэг өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэв. 

Уг арга хэмжээнд Хос-Уянга клубийн оюутнууд уран бичлэг болон Оюутны урлагийн их наадамд амжилттай оролцсон монгол оюутнууд урлагийн үзүүлбэр толилуулан гадаад болон дотоодын оролцогчдыг хөгжөөсөн сайхан үйл явдал боллоо. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар