Ж.Наранцацралт агсны нэрэмжит газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

Share Button

Газрын харилцааны ажилтны өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Ж.Наранцацралт агсны нэрэмжит газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал” 2023.05.05-ний өдөр МУИС-ийн 1 дүгээр байрны дугуй зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  Эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Газарзүйн тэнхим, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Наранцацралт сан, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Монголын кадастрын холбоо, Газар дэлхий ХХК хамтран зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд ГЗБГЗЗГ-ын дарга Ж.Батсайхан, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор В.Батцэнгэл, Наранцацралт сангийн тэргүүн Н.Соёмбо, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор Б.Чинбат, ГЗБГЗЗГ-ын ГЗБ-н хэлтсийн дарга Ц.Ихбаяр, ГЗБГЗЗГ-ын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, ГЗБГЗЗГ-ын Орон зайн хэлтсийн дарга П.Нямдаваа, НГЗБА-ны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, Монголын газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Ш.Наран-Очир, Монголын кадастрын холбооны тэргүүн Б.Галмандах, Газар дэлхий ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Намсрай нарын зочид төлөөлөгчид оролцлоо.

Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурлыг дараах шүүгчид шүүн явууллаа. Үүнд:

  • Н.Соёмбо /Наранцацралт сангийн тэргүүн/
  • А.Энхбаатар /ГЗБГЗЗГ-ын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн/
  • Б.Загдсамбар / НГЗБА-ны Кадастрын хэлтсийн дарга/
  • Ш.Наран-Очир/ Монголын газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал/
  • Б.Галмандах /Монголын кадастрын холбооны тэргүүн/
  • Б.Болормаа /МУИС-ийн газарзүйн тэнхимийн багш, доктор, дэд проф./
  • Б.Гантулга /ШУТИС-ийн ГУУС-ийн ахлах багш/
  • Б.Сэр-Од /ХААИС-ийн Аграэкологийн сургуулийн багш/

Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС, ШУТИС, ХААИС-ийн оюутнуудын 23 судалгааны ажил 1-р шатанд ирснээс 2-р шатанд 12 илтгэл шалгарч хэлэлцүүлж, дүнг гаргалаа. Үүнд:

  • 1-р байр Т.Амармөрөн /МУИС-ийн ГЗБ-ын 4-р түвшний оюутан/- Дуу чимээний бохирдлыг 3 хэмжээст зураглалаар дүрслэх нь (Үйлчилгээний объектын жишээн дээр), Удирдагч багш: П.Мягмарцэрэн /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор, профессор/.
  • 2-р байр Д.Урангоо, Б.Дунгармаа /МУИС-ийн ХББНТ-ийн 3-р түвшний оюутан/Шинэ суурьшлын бүсээс хотын төвийг холбосон автозамын хөдөлгөөний ачааллыг орон зай цаг хугацааны хамааралд харьцуулан тодорхойлох нь, Удирдагч багш: Г.Гантулга /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор/.
  • 3-р байр Б.Энхжин /МУИС-ийн ХББНТ-ийн 4-р түвшний оюутан/ Хашааны газрын түрээсийн үнийн ялгаатай байдалд хийсэн орон зайн шинжилгээний үр дүн, Удирдагч багш: Д.Ганпүрэв/МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш/, Б.Сайнбуян/МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор/.
  • Тусгай байр Б.Нүрзэдмаа /ХААИС-ийн ГМ-ийн 4-р түвшний оюутан/ – Орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрыг орон зайн олон шалгуураар сонгох боломж (Дорнод аймгийн жишээн дээр), Удирагч багш:  Б.Сэр-Од /ХААИС-ийн Аграэкологийн сургуулийн багш/
  • Тусгай байр Б.Уугантуул /МУИС-ийн БОЗТС-ийн 4-р түвшний оюутан/ – Цасан бүрхэвчийн орон зай, цаг хугацааны өөрчлөлт, Удирдагч багш: Б.Сайнбуян/МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор/.

Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн оролцогчдод дараах байгууллагууд шагнал гардуулав. Үүнд:

  • 1-р байрыг Наранцацралт сан 1 500 000 төгрөг
  • 2-р байрыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 1 200 000 төгрөг
  • 3-р байрыг Монголын газар зохион байгуулагчдын холбоо 1 000 000 төгрөг
  • Тусгай байрыг Монголын кадастрын холбоо 500 000 төгрөг
  • Тусгай байрыг Газар дэлхий ХХК 500 000 төгрөг

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас нийт 2-р шатанд шалгарсан шилдэг 12 оролцогчдод дурсгалын зүйлс гардуулж, цаашдын судалгааны ажилд амжилт хүслээ.

Энэ удаагийн хурлыг амжилттай хамтран зохион байгуулсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Наранцацралт сан, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Монголын кадастрын холбоо, Газар дэлхий ХХК-ий хамт олон талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар