МУИС-ийн захиргаа, төвлөрсөн сангийн ажилтан, албан хаагчдын дунд гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтыг “Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-тэй хамтран зохион байгуулжээ.
Сургалтад нийт 113 ажилтан, албан хаагч оролцсон байна. Ажилтан, алба хаагчид гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн гал унтраах сургалт, дадлагын танхим, утаат орчноос аврах ажиллагааны дадлагын танхим, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлагын танхим, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхимуудад онолын болон дадлагын сургалтад идэвхтэй оролцож, гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэгийг авчээ. Цаашид бүрэлдэхүүн сургуулиудын багш, ажилчдыг хамруулах аж.