Цөмийн физикийн судалгааны төвийг академич Н.Содномын нэрэмжит болголоо

Share Button

МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч агсан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр (2023.05.25) боллоо.Тэрээр Монголын физик, техникийн шинжлэх ухаан, тэр дундаа цөмийн физик судалгааг үндэслэгч эрдэмтэн билээ. Түүний энэхүү гавьяаг өндрөөр үнэлж, МУИС-ийн захирлын А/220 тушаалаар Цөмийн физикийн судалгааны төв (ЦФСТ)-ийг Н.Содномын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

МУИС-ийн захирлын тушаалыг гардуулж, нэрэмжит болгох үйл ажиллагаа ЦФСТ дээр боллоо. Арга хэмжээнд МУИС-ийн захирал Д.Бадарч, МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Баяртогтох, ЦФСТ-ийн удирдлага, ахмад багш нар, эрдэмтэн судлаачид болон Н.Содномын үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд оролцов. Энэ үеэр Н.Содномын үр хүүхдүүд ЦФСТ-ийн өмнө аавынхаа дурсгалын хөшөө босгох шавь тавьж, мод суулгасан юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар